Бидний тухай

Бид хэрхэн эхэлсэн бэ?

Бидний үйл ажиллагаа 2012 онд явуулын машинтай түргэн хоолны сүлжээгээр эхэлж байсан. Тухайн үед бид түргэн хоолны шинэ санаачлагаар, хямд, амттай хоолыг илүү ойрхон байршилд хүргэх зорилготой байв.

2014 онд бидний зорилго бол зөвхөн хоолны амтыг сайжруулах төдийгүй, үйлчилгээндээ шинэ технологи нэвтрүүлэн, үйлчлүүлэгчдэдээ илүү хялбар, таатай орчныг бий болгох явдал байлаа.

Бид хоолны цэсээ олон төрлийн амт, сонирхолтой шинэ бүтээгдэхүүнээр баяжуулж, бүхий л насныханд таалагдах хоолыг санал болгож эхэлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлж, байгальд хоргүй сав баглаа боодол ашиглах, хоолны хаягдлыг бууруулах зэрэгт анхаарал хандуулж эхэлсэн.

Манай зорилго бол аймаг бүрт салбарууд нээж, хоол хүнсний зах зээлд үйлчлүүлэгчдэдээ илүү ойрхон, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх юм. Цаашид бидний түүх улам баялаг, амжилттай үргэлжилж, таны өдөр тутмын амьдралд амттай дурсамжуудыг бүтээх болно.

Харилцагч & Байгууллага

Катеринг үйлчилгээ нь албан байгууллагуудад илүү тохиромжтой бөгөөд байнгын харилцагч байгууллага болсноор хүргэлт, хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. Хамгийн шуурхай хүргэлтээр танд үйлчилэх болно.

admin-ajax-removebg-preview
mnMongolian